Гайхалтай олдвор

access_time 2024-04-24 08:07

Вернон уулын гол археологич Жейсон Бороуз “Гайхалтай олдвор”  гэж дуу алджээ. Тэрээр багийнхны хамт  250 жилийн өмнөх интоорын жимсний шингэнтэй хоёр шил олсон. Олдворын талбайг нэгэн цагт агуулах байсан гэж археологичид үзэж байна.  Учир нь эрлийн  явцад интоорын цэцэг шиг үнэр үнэртэж  байсан. Өмнө нь 1966 онд Уильямсбургт,1981 онд Томас Жефферсоны Шарлоттсвилл хотын гаднах Монтичелло дахь эдлэнгээс жимсний  олдворууд үйсэн бөглөө муудсанаас гоожсон байдалтай  олдож байсан. Интоорыг 1770-аад онд, Хувьсгалт дайны өмнөхөн Вернон уулнаас түүж ирээд, ирээдүйн баярт зориулж хадгалсан байх магадлалтай. Англиас импортолсон лонхнууд нь 1700-аад оны дунд үед хамаарч байгаа юм. Тиймээс цаг хугацааны капсул” гэж онцолсоор иржээ. .

Шинэ мэдээ