Цагааннуур боомтыг өргөтгөхөөр төлөвлөжээ.

access_time 2024-03-27 08:05

Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтын цогцолборын өргөтгөл шинэчлэлийн ажлыг 2026 онд  хийнэ. Өргөлтгөл хийснээр Цагааннуур боомтын зорчигч болон ачаа тээврийн нэвтрүүлэх хүчин чадал 2-3 дахин нэмэгдэнэ. Азийн хөгжлийн банкны 85 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шинэчлэлтийг хийхээр болсон. Энэ ажлын хүрээнд 1288 кв.м талбайтай  нэг давхар зорчигч тээврийн цогцолбор барилга, 865 кв.м талбайтай хоёр давхар ачаа тээврийн цогцолбор, орон сууц, цэцэрлэг зэрэг 26 барилга, 15 туслах байгууламжийг 17.5 га газарт барина.

Шинэ мэдээ