Гурав хоног хүйтрээд,  30-наас ихэнх нутгаар дулаарна.  

access_time 2024-03-26 08:03

Энэ сарын 27-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 18-20 метр, 28, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Харин 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус хүрнэ. Харин 30-наас ихэнх нутгаар дулаарна.

Шинэ мэдээ