Ирэх жилээс 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгө тараахгүй

access_time 2024-03-26 08:03

Эдийн Засгийн Хөгжлийн Яам, Сангийн Яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам дэргэдээ Ирээдүйн, Хуримтлалын, Хөгжлийн гэсэн гурван сантай байна.

Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65% төвлөрүүлж  бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зориулна. Хуримтлалын санд уул уурхайн салбарын төрийн өмчит компаниудын 34%-ийн ногдол ашгаас  бүрдэнэ.Ирэх жилээс Эрдэнэс тавантолгойн ногдол ашгийн бэлэн мөнгө тараахгүй. Хуримтлалын сангийн хөрөнгө иргэдийн  орон сууц, эрүүл мэнд, боловсролд бэлэн бусаар зарцуулагдана. Төсвийн тогтворжуулалтын санг орон нутгийн хөгжлийн сантай нэгтгэж, Хөгжлийн санг бий болгоно. Тухайн жилийн төсвийн давсан орлогын 50%-ийг Хөгжлийн санд төвлөрүүлнэ. Уг сангийн хөрөнгийг бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар төлөвлөжээ.

Шинэ мэдээ