Нийт 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ.  

access_time 2024-03-26 08:01

Нам эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын Газарт хүргүүллээ. Нийт 27 нам, 2 эвсэл сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө ирүүлснийг хянаад дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нэгтгэн дүгнээд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Мөрийн хөтөлбөр нь хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэж, дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулна. УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвших хүмүүс мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 24-нд Үндэсний Аудитын Газарт хүргүүлэх юм. Нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт цалинг 3-5 дахин нэмэх заалт орсныг хэвлэлүүд онцолж байна. Мөрийн хөтөлбөрт олон сайхан заалтууд ордог ч хэрэгждэггүй нь иргэдийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн юм.

Шинэ мэдээ