Уран гулгалтын аюултай үзүүлбэр

access_time 2024-03-25 08:07

Бэртлийн улмаас  Дина Стеллато-Дудек 2001 онд зодог тайлснаас хойш  элит уран гулгагчид төрөөгүй. Гэтэл гуравдугаар сард Стеллато-Дудек санаанд багтамгүй амжилтанд хүрч 40 насандаа хамтрагч Максим Дешампын хамт өрсөлдөгчдөө ялж, уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Уран гулгалтын спортоор хамгийн өндөр настай дэлхийн аварга эмэгтэй болжээ. Хамгийн гайхалтай нь, тэр хосын төрөлд ялалтын цом хүртсэн. Хосууд эргэлдэж эмэгтэйгээ мөсөн дээгүүр шидэж, нэг гараараа хамтрагчаа толгой дээгүүрээ өргөж, 10 футын өндөрт агаарт шидэх үзүүлбэр үзүүлсэн. Энэ үйлдлүүд нь маш аюултай үзүүлбэрийн төрөлд ордог. Аюултай үзүүлбэрийг ар араас нь үзүүлсэн гэдгээрээ дэлхийд гайхагдаж байна.

Шинэ мэдээ