Галт тэрэгнээс пүүз, цахилгаан хэрэгсэл зэрэг 22.5 сая гаруй ам.долларын хэрэглээний бараа хулгайлжээ

access_time 2026-11-24 11:48

Өмнөд Калифорни мужийн олон ачааны галт тэрэгнээс пүүз, цахилгаан хэрэгсэл зэрэг 22.5 сая гаруй ам.долларын хэрэглээний бараа хулгайлсан хэрэг гарсан байна. Энэ хэрэгт 14 хүнийг буруутган шалгаж эхэлсэн байна. Хэрэгтнүүд Өмнөд Калифорни мужаар дамжин өнгөрч буй өндөр үнэтэй галт тэрэгнээс бүтээгдэхүүн хулгайлж, хар зах дээр дахин борлуулах зорилготой байсан гэж мэдэгджээ.Ачаа тээвэр нь Лос Анжелес, Лонг Бич боомтуудад ирж галт тэргээр орон даяар тээвэрлэгддэг юм. /Карина Цуй/

Шинэ мэдээ