Ерөнхийлөгчийн сонгуулийн тов ирэх сард тодорно
Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг 12 дугаар сарын 30 гэхэд зарлана гэдгээ мэдэгдсэн. Урьдчилсан байдлаар 02 дугаар сарын сүүлийн долоо хоногт хийхээр яригдаж байгаа аж. Сонгуулийн сургаар улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж эхэлсэн. МАН нийт иргэдийн дунд санал асуулга явуулж нэр дэвшигчээ тодруулна гэсэн. АН дотоод сунгаагаа эхэлж нэр дэвшигчдээ эхний ээлжинд намын гишүүдээсээ асууж эхэлсэн бөгөөд мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэлсэн байна. ИЗНН, Хүн нам ажлын хэсэг байгуулж нэр дэвшигчээ тодруулна гэв. Харин Үндэсний эвсэл дэмжиж болохуйц нэр дэвшигч тодрох юм бол хамтарч ажиллан дэмжээд явна гэдгээ мэдэгдсэн. Намуудын гишүүд, фракцууд нэр дэвших боломжтой хүмүүсээ нэрлэж бор шувуу нисгэн иргэдийн саналыг цахимаар тандаж эхэлсэн. Эдгээр нэр дэвшигчид дунд хэлдэг хийдэг нь зөрдөг гишүүн, сайд хийж байх хугацаандаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх үүрэг гүйцэтгэсэн эрхмүүд, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй нэгэн ч багтсан. Сонгууль болсон хойно намуудын нэр дэвших боломжтой гишүүдийг аль хэдийн шоглож эхэлсэн. Ядаж Монголын эдийн засгийг сэргээх төлөвлөгөөтэй, хар тамхи, хүний наймааны бүлэглэлтэй тэмцэж чадах,хууль хяналтын байгууллага тойрсон хууль бус үйлдэл хийгчидтэй хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ харуулаад хариуцлага тооцож чаддаг нэгэн, хэлэх үгээ хэлчихдэг, хийх ажлаа ягштал хийдэг, гадаадын олон оронд эх орноо төлөөлж чадах мэдлэгтэй боловсролтой хүн нэр дэвших ёстой. Гэтэл одоогоор намаа дагаж намирсан, эдийн засгийг сэргээх чадваргүй, хоорондоо толхилцсон хэдэн гишүүдийн нэр яригдаж, хэлж буй үг нь үнэ цэнэгүй байна. Төрийг түвшитгэн жолоодож чадах зангарагтай нэгнийг Монголын ард түмэн сонгоно гэж итгэе. Гэхдээ намуудын нэр дэвшигч хэн байхаас сонголт мэргэн байх эсэх нь шалтгаална.
Шинэ мэдээ
-
Галт тэрэгнээс пүүз, цахилгаан хэрэгсэл зэрэг 22.5 сая гаруй ам.долларын хэрэглээний бараа хулгайлжээ
2026-11-24
-
Ерөнхийлөгчийн сонгуулийн тов ирэх сард тодорно
2026-11-24
-
Евро 5 шатахууны үнийг судалж байна.
2026-11-24
-
Гадаадад ажиллах хүчин зуучлах зарыг сайтар нягтал
2026-11-24
-
14-17 насны хүүхдийг 16-9 км зайд хурдан морь унуулахыг хуулиар зөвшөөрөх ёсгүй
2026-11-24
-
Бразилийн Ерөнхийлөгч асан Жаир Болсонаро дахин эмнэлэгт хэвтэв
2026-11-24
-
SpaceX-ийн боловсруулсан системд засгийн газрын санхүүжилтийг зогсоох анхааруулга
2026-11-24
-
Гялалзсан хөшиг урлагийн ертөнцөд
2026-11-24
-
Цөмийн зэвсгээс татгалзаж “илүү аюулгүй ирээдүйн” төлөө хамтран ажиллана
2026-11-23
-
С.Шаарийбуу гуай Малайзын холбооны шүүхэд хандлаа
2026-11-23
-
ББСБ, аппликейшний зээлийн хүүг бууруулна
2026-11-23
-
Солонго -1,2 хорооллын орон сууцны бүртгэл Хур системээр хийгдэнэ
2026-11-23
-
Трамп: АНУ-ын компаниуд гадаадад дата төв барихыг зогсооно
2026-11-23
-
ӨмнөдАфрикийн 17,500 дүрвэгчийг хүлээн авна
2026-11-23
-
Бразилийн сонгуулийн тоглоомын дүрэм
2026-11-23
-
Саудын Арабын үр дүнгүй хамгаалалт
2026-11-20
-
Монгол улс цаашид хоёр парламентын засаглалтай болох хэрэгтэй
2026-11-20
-
Хэрэгждэггүй сайхан санал
2026-11-20
-
Мөнгө цаас болохоос сэргийлж, ажлын байр нэмэгдүүлэх нь чухал байна
2026-11-20
-
Ихрүүд олны харцыг булааж байна
2026-11-20
-
Оросын танкер АНУ-ын эрэг рүү чиглэж байна.
2026-11-20
-
Израилын Ерөнхийлөгчийн цочирдол
2026-11-20
-
Меланиа Трамп: Гал зогсоох үеийн бүх төлөвлөгөөнд оролцлоо
2026-11-20
-
Евро92 шатахууны үнийг 1000 төгрөгөөр бууруулна
2026-11-19
-
АНУ-ын бөөний худалдааны үнэ хамгийн өндөр түвшинд хүрч өссөн байна.
2026-11-19
-
Бессент “Nvidia”-гийн чип экспортын асуудалд Лутникийг буруутгав
2026-11-19
-
Москвад машин дэлбэрч Оросын талыг баримтлагч Украины улс төрчийн туслах гэмтжээ
2026-11-19
-
Амттай шарсан махны алдартай тогооч
2026-11-19
-
Иран Персийн буланд байрлах АНУ-ын цэргийн байгууламжийг ониллоо
2026-11-19
-
Хоёр өнцөг: Бүрэн эрхийн хугацаа нь дууссан гишүүд чөлөөлөгдөнө, чөлөөлөгдөхгүй
2026-11-19




