Гадаадад ажиллах хүчин зуучлах зарыг сайтар нягтал

access_time 2026-11-24 11:44

Монголын эдийн засаг хүнд, ажлын байр бага, авдаг цалин нь амьдралд хүрэхгүй болохоор залуус гаднын орныг зорих нь 32% нэмэгдсэн. Гэтэл энэ эрэлт дээр түшиглэн гадаадад ажиллах хүч гаргах зараар иргэдийг залилах болсон байна. Бүр төрийн байгууллагын үүдэнд суугаад энд ажилладаг гэж итгүүлсэн тохиолдол ч гарсан. Гэмт хэрэгтнүүд ажлын зараа тавихдаа ажлын тоо хязгаартай. Ойрын 15 хоногт нисэхэд бэлэн хүмүүст давуу эрх олгоно. Замын зардал, байрлах байрыг бүрэн хариуцана. Цалин 8-9 сая гэх мэт худал мэдээлэл өгдөг. Тиймээс иргэдийг мэдээлэл бүрийг шалгахыг холбогдох байгууллагууд онцгойлон анхааруулсан байна.

Шинэ мэдээ