14-17 насны хүүхдийг 16-9 км зайд хурдан морь унуулахыг хуулиар зөвшөөрөх ёсгүй

access_time 2026-11-24 11:42

Хурдан морины уралдааныг зохион байгуулах тухай хууль УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцэгдэх гэж байна. Энэхүү хуулийг төсөлтэй холбоотойгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн холбооноос өвөл, хаврын улиралд далд уралдаан зохион байгуулагч, уяач морины эзэнд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, хуулийн төслийг яаравчлан хэлэлцэхгүй байх шаардлага хүргүүлсэн байна. Мөн даатгалын нөхөн олговор бага байхад 14-17 насны хүүхдийг 16-9 км зайд хурдан морь унуулахыг хуулиар зөвшөөрөх гэж байна хэмээн эсэргүүцсэн. УИХ-ын гишүүд өвлийн уралдаан зохион байгуулбал томчууд хурдан морио унаж уралдах хэрэгтэй. 18 нас хүрээгүй хүүхэд уралдаанд оролцуулахыг хуулиар хориглодог. Нэг удаа мориноос унасан хүүхэд насан туршид хөгжлийн бэрхшээлтэй болдог гэжээ .

Шинэ мэдээ