С.Шаарийбуу гуай Малайзын холбооны шүүхэд хандлаа

access_time 2026-11-23 12:28

Малайзын улс төр, хууль хүчний байгууллагууд оролцсон гэмт бүлэглэл Монголын орчуулагч бүсгүй Ш.Алтантуяагийн аминд хүрсэн. Энэ хэргийг шийдүүлэхээр талийгаачийн аав С.Шаарийбуу 18 жил сэтгэлээ сэмрээн баримт цуглуулан охиныхоо хэргийн үнэн зөвийг тогтоолгохоор тэмцсэн. Энэ хэрэгт Малайзын хоёр цагдаа ял авсан ч захиалагчид нь ял авалгүй үлдсэн. Тиймээс С.Шаарийбуу гуай Малайзын холбооны шүүхэд хандахаар Монголын иргэдээс гарын үсэг цуглуулсан нь 100 мянгад хүрсэн байна. Тиймээс цаашид НҮБ-ын Хүний эрхийн комисст хандана гэдгээ мэдэгдсэн байна.

Шинэ мэдээ