Солонго -1,2 хорооллын орон сууцны бүртгэл Хур системээр хийгдэнэ

access_time 2026-11-23 12:25

Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн Солонго -1,2 хорооллын орон сууц ашиглалтад орох сургаар иргэдийг оруулж өгнө хэмээн залилсан тохиолдол гарсан. Орон сууцны бүртгэл Хур системээр хийгдэнэ. Өөр хүмүүс нөлөөлөх боломжгүй. Орон сууцгүй гэр хороололд амьдардаг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүлүүд хамрагдана. Эдгээр иргэд 50 м2 байрны түрээс сард 550 -750 мянган төгрөгийг төлж, тодорхой хугацааны дараа өмчлөх боломжтой. Эсвэл орон сууцны үнийн 30%-ийг төлж, 3-5 жил түрээслээд өмчилнө. 1 м.кв үнэ 11,000-15,000 төгрөг байна гэдгийг БХБОСЯ-наас мэдээлжээ.

Шинэ мэдээ