Эрх баригчгүй болсон улстөрд сөрөг хүчин ч гэж алга.

access_time 2026-11-09 11:23

Эрх баригчгүй болсон улстөрд сөрөг хүчин ч гэж алга. Ардчилсан намынхан төрийн эрх барихаараа нэгнээ шоглоод, нөгөө намдаа шоглуулаад дуусдаг. Төр бариагүй үедээ дотроо зодолдоод, албан тушаал хөөцөлдсөөр тардаг. Энэ алдаагаа одоо ч давтаж нам, бүлэг хоёр нь зөрчилдсөөр одоогийн дарга нар нь ойчиж шинэ дарга нар томилогдох бололтой. Хуучин дарга О.Цогтгэрэл, С.Баярцогтоо ажил уядаг, шийдсэн шийдвэргүй гэж шүүмжилдэг. Тэд нь ч олигтой хийж гийгүүлсэн юмгүй үглэсээр суудаг. Гэтэл намын, бүлгийн, гишүүдийн мэдээлэл байр суурь нь байнга зөрдөг. Шинээр даргад санаархаж буй Женко, Бридж бүлгийнх нь гишүүд нэг бол иргэдэд Оюу толгойн ногдол ашгийн олгох нь зөв гээд үгүй бол МАН-ын сонгуулийн санал авах оноо боллоо дэмжихгүй гэж олон нийтийг будлиулдаг. Намын гишүүд нь хүртэл эрин зууны луйвар нь хаанаа хийгдэж хаана хүрч төгсөхийг мэдэхгүй сууж байна. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль хаяанд ирсэн ялалт амласан нам нь үндэсний эрх ашиг гэж яриад ч хол явахгүй харагдаад байна. Доторхи зодооноо шийдэхгүй бол иргэд дэмжихгүй гэдгийг эрх баригч намын алдаанаас харахгүй л байгаа юм байх даа

Шинэ мэдээ