Шатахууны зохиомол хомсдлыг шалгаж байна.

access_time 2026-11-09 11:21

Шатахуун олголтыг хэвийн болгож, үнийг тогтворжуулаад өгөөч гэж иргэд нь гуйхаар хэдэн монополь компаниуд үнийг нь нэмээд, шатахууны зохиомол дугаарлалт үүсгэсээр байна. Төр нь юу ч хийж чадахгүй шалгаж байна, хариуцлага тооцно гэхээс өөр тайлбаргүй суусаар удсан. Төрийн өндөрлөгүүд нь улс төрийн зорилготой зохиомол хөөрөгдөл гэсэн сүртэй мэдэгдэл хийдэг. Тагнуул шалгаад хариуцлага тооцлоо гэдэг ч өөрчлөгдсөн юм огт алга. Газрын тосны үйлдвэр нь 10 жил болоод ч баригдаж дуусахгүй, шатахууны нөөцийн савтай боллоо гэдэг ч харагдаж үзэгдэх юм одоогоор алга. Төр хяналтгүй байгаагаас түмний амьдрал доройтож эхэлсэн. Ярьдаг, үүрэг даалгавар өгөх төдийгээр дарга нар ажлаа хийхээ болиод хэлдэг шигээ хийдэг байсан бол асуудал аль хэдийнэ шийдэгдэх байсан.

Шинэ мэдээ