Суурь тэтгэврийн мөнгө 2-3 хоногийн дараа дансанд орж болно

access_time 2026-11-09 11:19

Эдийн засгийн өсөлт, инфляцид дарлуулан төрийн ордон тойрч гороолсон ахмадууд арай гэж 100-300 мянган төгрөгөөр тэтгэврээ нэмүүлсэн. Гэхдээ тэтгэврийн мөнгөнөөс өөр эх үүсвэрээс санхүүжиж байгаа учир суурь тэтгэврийн мөнгө 2-3 хоногийн дараа үндсэн тэтгэврийн мөнгөнөөс салж дансанд орж болзошгүйг ахмадуудад анхааруулсан байна. Он гараад нийгмийн даатгалаас тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэвэр 10% нэмэгдэнэ. Энэ нэмэгдлийг улстөрчид өөрсдөө өгч байгаа юм шиг өмнөх шигээ сурталчилгаа хийх хэрэггүй.Улстөрчдийн сурталчилгаа инфляцийг улам өдөөнө. Тэтгэврийг улстөрчид биш хувийн хэвшлийн 400 мянган ажилтан албан хаагчдын татварын мөнгөнөөс өгч байгаа гэдгийг эдийн засагчид анхааруулсан байна.

Шинэ мэдээ