Бразилын сонгууль хоёр дахь шат руу шилжлээ

access_time 2026-10-22 09:22

Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын холбоотон, барууны үзэл баримтлалтай сенатор Флавио Болсонаро гэнэтийн ялалт байгуулсан. Ингэснээр сонгууль хоёр дахь шат руу шилжлээ. Нэр дэвшигчдийн хэн нь ч ялалт байгуулахад шаардлагатай 50-иас дээш хувийн санал авч чадаагүй тул Флавио Болсонаро одоо зүүний үзэл баримтлалтай, одоогийн ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силватай өрсөлдөхөөр болсон байна./Алессандра Фрейтас/

Шинэ мэдээ