Ц. Идэрбат:Хилээр оруулж ирсэн ухнаас годрон өвчин гарсан байж болзошгүй

access_time 2026-10-06 10:26

Гурван аймгийн хоёр суманд ямааны годрон өвчин гарч малчид 5000 гаруй ямаагаа устгалд оруулсан байна. Ямааны годрон өвчний вакцин байхгүй байгаа юм. Малчид амьжиргааны эхүүсвэр болсон малаа сарын дотор алдаж хотоо харлуулж байгаагаа албаныханд уламжилсан байна. Харин ХХААЯ-ны сайд Ц.Идэрбат “Саятан сүрэг” компанийн хилээр оруулж ирсэн ухнаас годрон өвчин гарсан байж болзошгүй байна. Шалгалт хийхэд тус компани зөвшөөрөлгүй хилээр мал оруулж ирсэн байна. Чемонданд ямааг хийж оруулж ирсэн байж болзошгүй гэж хардаж байна. Тиймээс хуулийн байгууллагад өгч шалгуулна гэв. Хилээр ямаа оруулж ирсэн бол хилийн шалган дээр туяагаар харах боломжтой. Хяналт шалгалт сул, төр ажлаа хийхгүй байгаагаас Монгол улсад хариуцлагагүй зуд нүүрлэж байгааг иргэд сануулж байна.

Шинэ мэдээ