Нас барсан болон регистр давхардсан иргэдийн мөнгийг хууль бусаар ашиглах боломжгүй.

access_time 2026-10-06 10:18

Нас барсан болон гадаад амьдарч буй иргэдийн 1072 хувьцааны мөнгийг хууль бусаар авч завшсан гэх хэрэг гарсан талаар мэдээлэл цацагдаж байсан. Гэтэл энэ мөнгө Төрийн санд байршиж байгаа. Нас барсан иргэдийн мэдээлэл УБЕГ-т байдаг. Үнэт цаасны компаниудад 1072 хувьцааны ногдол ашиг авсан иргэдийн мэдээлэл бий. Нас барсан иргэдийн нэрийг ашиглаж мөнгийг авах боломжгүй. Нас барсан иргэдийг гэр бүл нь амьдарч буй хороондоо бүртгүүлэхгүй байх тохиолдол гардаг. Регистр давхардсан, зөрсөн бол 1072 хувьцааны ногдол ашгийг олгохгүй төвлөрүүлж байгаа. 1072 хувьцааг өвлүүлэх, зарах асуудал яригдснаас хойш дээрх мэдээлэл цацагдаж байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн байна.

Шинэ мэдээ