Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн гишүүдээ намаас хөөнө

access_time 2026-09-18 11:46

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдын албан тушаалд томилохоор МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжсэн байна. Харин 100%-ийн саналаар дэмжсэн сайдынхаа томилгооны хуралд УИХ-ын гишүүд орж ирээгүй, ирц нь хүрээгүй байна. Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн гишүүдээ намаас хөөнө гэдгээ Я.Содбаатар зарлав. Хэдэн гишүүн МАН-аас хөөгдөх нь одоогоор тодорхойгүй байна. Ирэх даваа гаригаас өмнө хууль зүйн салбарын харьяа байгууллагуудын чөлөөлөгдсөн дарга нарын оронд өөр хүмүүс томилох тохиролцоо хийгдсний дараа хуралдана гэж улс төрийн хүрээнд яригдаж байна. УИХ-ын АБГББХ-ны даргын суудал ч эзнээ хүлээж байна.

Шинэ мэдээ