О.Батнайрамдал: Оюу толгойн ногдол ашиг 837,000 төгрөгийг иргэн бүрт хуваарилах боломжтой

access_time 2026-09-09 10:08

Оюу толгойн ногдол ашиг хуваарилах мэдээлэлтэй зэрэгцэн яг хэдэн төгрөг хуваарилах гэж байгааг иргэд асууж эхэлсэн. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал 837 мянган төгрөг хуваарилах боломжтой. Энэ мөнгийг сургууль цэцэрлэг барихад зарцуулах боломжгүй. Хуулиараа иргэн бүрийн баялагийн санд төвлөрөх эсвэл иргэдэд олгох ёстой гэдгийг хэлсэн. Иргэдийн хувьд баялагийн санд орсон мөнгийг боловсрол, эрүүл мэндийн төлбөрт ч зарцуулах боломжгүй байгааг өөрчлөх ёстой. Айл өрхийн орлого, худалдан авах чадвар эрс буурсан гэдгийг хэлж байгаа юм. Харин энэ маргааныг Засгийн газрын хуралдаанаар энэ долоо хоногт эцэслэн шийдэж Оюу толгойн хэлэлцээрийн үр дүнг баталгаажуулж гарын үсэг зурах эрх үүснэ гэжээ. Энэ үед мөнгөн дүнг олон нийтэд мэдээлэх аж.

Шинэ мэдээ