Клопп Германы шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдов

access_time 2026-09-04 11:33

Германы хөлбөмбөгийн холбооноос Юрген Клоппыг Германы эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилсон байна. Ингэснээр Клопп 2030 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийг удирдах дөрвөн жилийн гэрээнд гарын үсэг зурсан. Түүнд Петер Кравец, Пеп Лийндерс, Германы шигшээ багийн хуучин тоглогч Свен Бендер нар туслах юм. Германчууд Парагвайд торгуулийн цохилтоор хожигдсны дараа өмнөх дасгалжуулагч ажлаа өгсөн юм. Юрген хэвлэлийнхэнд хандан “Хэрэв та нар миний гэр бүлийг амар тайван байлгахгүй бол би явна. Би зүгээр л эргэж буцна” гэж анхааруулсан байна. /Томас Шлахтер

Шинэ мэдээ