Шагайн харвааны шилдгүүд тодорлоо.

access_time 2026-08-07 10:03

Монголын Үндэсний Спортын Зуны VIII наадмын Шагайн харвааны шилдгүүд тодорлоо. багийн төрөл нийт 25 багийн 200 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
Багийн харвааны төрөлд:
Тэргүүн байр – Дорноговь аймгийн Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Батбаярын Баттулга ахлагчтай баг
Дэд байр – Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Аймгийн гоц мэргэн Гантулгын Ариунболд ахлагчтай баг
Гутгаар байр – Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Монгол Улсын хошой мэргэн Золбаярын Банзрагч ахлагчтай баг
Хувийн цуваа харвааны төрөлд:
Тэргүүн байр – Архангай аймгийн харьяат Монгол Улсын Дархан мэргэн Намсрайдоржийн Баттүшиг
Дэд байр – Өвөрхангай аймгийн харьяат аймгийн гоц мэргэн Мөнх-Очирын Өсөхбаяр
Гутгаар байр – Дорноговь аймгийн харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Алтанболдын Энхманлай нар тус тус шалгарсан байна.

Шинэ мэдээ