“Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн нийтийн тээврийн замналд өөрчлөлт орлоо.

access_time 2026-08-07 10:01

Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замд хэсэгчилсэн засвар хийнэ. Замын засварын ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана. Энэ авто замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орсон байна.

Шинэ мэдээ