Хотхоны бага сургуулиуд байгуулж, сурагчдыг бүсчилэн автобусаар зөөнө.

access_time 2026-07-30 10:08

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн хөдөө орон нутгаас оюутан сурагчид ирж, эцэг эхчүүд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээ зөөн хотын түгжрэл эхэлж нам зогсолт хийхээ дөхдөг. Энэ хүндрэлийг шийдэх үүднээс хотхоны бага сургуулиуд байгуулж, Төрийн өмчийн сургуулийн сурагчдыг нэгдсэн байдлаар бүсчилэн автобусаар зөөх шийдвэр гаргасан байна. Өмнө нь сургууль тус бүр өөрйин автобусаар хүүхдүүдээ зөөдөг байсан юм. СOP-17 уулзалттай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн хичээл эхний хоногуудад цахимаар орно. Харин оюутнуудын хичээл 09 дүгээр сарын 14-нээс эхэлнэ. Оюутнууд хичээл сонголтыг цахимаар хийх учир 09 дүгээр сарын 01 гэхэд Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй гэдгийг Боловсролын яамнаас зөвлөжээ.

Шинэ мэдээ