Халуунд гэмтсэн ургамлын эсүүдийг биологийн идэвхт бодисоор шүршвэл нөхөн сэргэлтийг хурдасгана.

access_time 2026-07-29 10:07

Хэт халалтын улмаас үр тариа ногооны ургац алдахаас сэргийлж хөдөө аж ахуйн салбарынхан тариаланчдад зөвлөгөө өсөн байна. Усалгааны системтэй талбайн тариаг халуун үед 12:00-16:00 цагийн хооронд бага хэмжээгээр хөнгөн усаар шүрших хэрэгтэй. Энэ нь ургамлын навчны температурыг 2-4°C-аар бууруулна. Мөн халуун эхлэхээс өмнө болон аарцан болцын эхэнд кали агуулсан навчны бордоо шүрших нь ургамлын навчны амсрын зохицуулалтыг сайжруулж, усыг ууршуулахаас сэргийлдэг. . Халуунд гэмтсэн эсүүдийг амин хүчилтэй биологийн идэвхт бодис, бичил элемент цахиур агуулсан бэлдмэлийг шүршвэл нөхөн сэргэлтийг хурдасгана.Хортон шавжиййн тандалтыг 3-5 өдөрт хийж, зэрлэгийг тогтмол зулгаана. Халууны зэрэг өндөр бүс нутгуудад аарцан болцын хугацаа 3-5 өдрөөр урагшлах нь бий. Халууны нөлөөгөөр буудай жигд бус боловсрох эсвэл үр хэт жижигрэх магадлалтай тул комбайн, ангилан хураагч техникүүдийн тохируулгыг эртнээс хийхийг зөвлөжээ.

Шинэ мэдээ