Хүннү хотын дэд бүтцийн ажлууд хийгдэж байна.

access_time 2026-07-29 10:06

Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд байгуулагдах Хүннү хотын дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Дэд бүтцийн ажлын хүрээнд хоногт 3000 м³ ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэлсэн. Суурийн ажил бүрэн дуусаж, өрлөгийн ажил үргэлжилж, цэвэр усны насосны системийн суурилуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус цэвэрлэх байгууламж 35-40 мянган хүн амын ахуйн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Цэвэрлэх байгууламжаас гарах усыг 98 хувь хүртэл гүн цэвэршүүлж, хөрсөнд шингээлгүйгээр 8.8 км-ийн зайд голын урсгалд нийлүүлэхээр төлөвлөжээ

Шинэ мэдээ