Усны ослоос болж 105 хүүхэд амь насаа алджээ, болгоомжил

access_time 2026-07-28 09:17

Улсын хэмжээнд таван жилийн хугацаанд усны ослын улмаас 105 хүүхэд амь насаа алдсан. Эцэг эхчүүд амралт зугаалгаар явах үедээ бага насны хүүхдийг хараа хяналтгүй, хийлдэг завь ашиглан тоглуулснаас болж нийт хүүхдүүдийн 13% нь усанд амь насаа алдсан байна. Тиймээс хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, аврах хантааз хэрэглэж хэвшүүлэхийг НЭМҮТ-өөс зөвлөсөн. Мөн насанд хүрсэн хүмүүс усны гүн, урсгал, цаг агаарын нөхцлийн мэдээг урьдчилж авах , согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байхыг анхааруулжээ

Шинэ мэдээ