Төмөр зам доогуурх авто замын нүхэн гарцыг гурван байршилд барина.

access_time 2026-07-24 14:09

Төмөр зам доогуурх авто замын Нүхэн гарцуудыг үе шаттайгаар барьж байна. Төсөл гурван байршилд хэрэгжиж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд барьж буй Таван шарын төмөр зам доогуурх Нүхэн гарцын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд төлөвлөсөн явган хүний болон дугуйн замын ажил бүрэн дууссан. Нүхэн гарцын дээгүүр баригдах 90 метр урт явган хүний гүүрийн шон, суурийн ажил дууссан. Гүүрийн метал хийцийн угсралтын бэлтгэлийг хангаад байна. Энэхүү нүхэн гарц ашиглалтад орсноор Найрамдлын замыг Товчооны замтай шууд холбож, төмөр замын гармын саатлыг мэдэгдэхүйц бууруулах ач холбогдолтой юм.Харин Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй төмөр зам доогуурх Нүхэн гарцын бүтээн байгуулалт 39 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Гермес” худалдааны төвийн урд хэсэгт хэрэгжиж буй Нүхэн гарцын барилга угсралтын ажил 68 хувийн гүйцэтгэлтэй байна.

Шинэ мэдээ