Нийслэлийн 9 байршилд үерийн далан борооны ус зайлуулах шугам барина.

access_time 2026-07-22 10:37

Нийслэлийн 5 дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрийн 9 байршилд үерийн хамгаалалтын суваг ба далан, борооны ус зайлуулах шугам барина. Нийт 95.5 км урт усны барилга, байгууламжийг 2026-2033 онд барихаар төлөвлөсөн. Хоёрдугаар багцад хотын төвийн хорооллын 50-60 жилийн насжилттай ариутгах татуургын шугам сүлжээг шинэчлэх ажил хийгдэнэ. Нийтдээ 40 км орчим урттай бохир ус дамжуулах хуучин хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, 350 гаруй худгийг засварлаж, шинэчилнэ. Ингэснээр шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 20-30 хувиар нэмэгдэж, инженерийн байгууламжийн ашиглалтын хугацаа 30-50 жилээр уртасна.

Шинэ мэдээ