Алдарт эхийн одон олгоход тавьж буй “бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хаслаа.

access_time 2026-07-21 10:07

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт орлоо. Өөрчлөлтөөр олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хассан байна. Хүүхдээ төрүүлсэн ч ой хүргэлгүй өвчнөөр болон бусад шалтгаанаар алдсан бол алдарт эхийн одон авах шалгуурыг хангахгүй хэмээн хасагдаж байсан юм. Эх, хүүхдийг ялгаварлан гадуурхах эрсдлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх боломж бүрдсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нар дээрх хуулийг санаачилж батлуулсан байна. Хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөнө.

Шинэ мэдээ