Наадам дуусч, намрын ажил эхэллээ
Тулгар төр байгуулагдсаны 2235 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмаар иргэд 10 хоног амарч өнөөдрөөс ажил эхэлж байна. Улсын баяраар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын арслан Б.Орхонбаяр Улсын заан Б.Бат- Өлзийгөөр10 даван түрүүлж даян аварга цол хүртсэн. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх, улсын заан Б.Бат-Өлзий улсын залуу арслан Э.Батмагнайгаар найм давж улсын арслан цол хүртлээ. Наадмын нээлт сайхан болсон ч уртын дуу, залуусын цоглог дуунуудаар чимэглэсэн бол улам ч гоё болох байлаа. Үйлчилгээний талбайн усыг цаг алдагдалгүй соруулах хэрэгтэйг наамдамчид сануулсан. Харин Хүй долоон худагт наадам үзэхээр ирсэн хөгшид хүүхдийг морьтой залуус дайрчих гээд, хэдэн цаг түгжрээд тун ч хэцүүхэн наадамлав. Вокзалаас наадмын өдрүүдэд галт тэрэг явуулдаг байсан өмнөх зохион байгуулалт үнэхээр үгүйлэгдэв. Морьтой хүн айлд орохдоо уян дээрээ буугаад морь уяад ордог шиг наадмын талбай руу морьтой залуус морио уяад ордог болох, аль эсвэл морьтой залуусын морь үзэх талбайг тусад нь байгуулах хэрэгтэй санагдсан. Дэлхийн адууны өдөрт зориулсан нэг хөшөө, үзэсгэлэнгийн гэрүүдийг эс тооцвол үзэх юм бага байлаа. Өмнөх жилүүдэд дүүргүүд Монгол хувцсаар гоёсон залуусаараа гангарч соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж, том монгол гутал, жижиг гэр гээд өвөрмөц онцлог бүхий тохижилт хийж байсан бол энэ жил огт алга. Дэлхийн адууны өдрийн арга хэмжээ омогшмоор сайхан болсон. Гэхдээ морьтонгуудыг эхний байгууллагууд шиг хувцсаар нь жигдрүүлээд 10-13 эгнээгээр хайрцаглаад жагсаасан бол дэлхийд Монголыг бүрэн сурталчлах байв. Даанч эхний хэсэг жагсаал сүүлийн хэсэгтээ морьтоны бөөгнөрөл шиг харагдав. Эхний бүхэн алдаатай ч дараагийн удаа давтахгүй гэж найдья. Цаашид наадмаа Хүй долоон худагт сайхан цэнгэлдэх бариад зохион байгуулалттай хийнэ гэсэн мөрөөдлийг олон ч хүмүүс хэлсэн. Жуулчдын хэсэг хаана байгааг асуусан хүмүүс олон байсныг хэлэх зориуд хэрэгтэй байх. Наадам дуусч, намрын ажил эхлэв. Тариа ногоо, жимс жимсгэнээ хураах, хүүхдүүдээ сургуульд оруулах гээд хүн бүр завгүй болдог намрын сарууд айсуй.
Шинэ мэдээ
-
Персийн булангийн орнуудын удирдагчдын болгоомжлол
2026-10-09
-
Нас бие гүйцсэн баавгай агнах зөвшөөрлийг олгож зургаан баавгай агнаад байна.
2026-10-09
-
Нүүрсний таван гэрээний хугацаа дууссан байна.
2026-10-09
-
УИХ-д агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг байгуулагдсан байна.
2026-10-09
-
Газар өмчлөх хүсэлт 175 мянган иргэн гаргасан байна
2026-10-09
-
Nikon микроскопын гэрэл зургийн уралдааны ялагчийг тойрсон маргаан
2026-10-09
-
Панда дипломат ажиллагаа
2026-10-09
-
Дэлхийгээс ангид ертөнцийг судлахад зориулагдсан цаг
2026-10-09
-
Карни хариу барьж байна.
2026-10-08
-
Годрон өвчний вакциныг 1,5 тэрбум төгрөгөөр Монголд үйлдвэрлэнэ.
2026-10-08
-
Эдийн засгийн эргэн тойронд
2026-10-08
-
ОХУ-ын Эрхүүгийн тахлын судалгааны хүрээлэнгийн ажилтан нас баржээ
2026-10-08
-
Яармагаас Хархорин хүртэл дүүжин тээврээр иргэд 11 минут зорчино.
2026-10-08
-
Хутичууд Саудын Арабын F-15 сөнөөгч онгоцыг унагасныг харуулсан бичлэг нийтэллээ.
2026-10-08
-
Устаж үгүй болсон цэцэгсийн үнэрийг сэргээн өвөрмөц сүрчиг бүтээжээ
2026-10-08
-
АНУ-ын засаг захиргаа хэт барууны үзэлтнүүдийг дэмжиж байна гэжээ.
2026-10-08
-
Өмнөд Солонгос улс Украинаас уучлалт гуйхыг шаардав.
2026-10-07
-
Трояны морь цэргийн ажиллагаа
2026-10-07
-
Манжин тариалаагүй хэрнээ тариалсан гэж баримт бүрдүүлэн урамшуулал авчээ
2026-10-07
-
Хүрэн баавгай мал барьсан тохиолдол тасрахгүй байна.
2026-10-07
-
Банкнаас таны нэвтрэх нэр, нууц үг, кодыг ямар ч тохиолдолд асуудаггүй
2026-10-07
-
ТАубакир: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны зардлыг нэмсэн
2026-10-07
-
Ши Жиньпиний аюулгүй байдлын асуудал хариуцсан өндөр албан тушаалтан
2026-10-07
-
Нүд гялбам шинэ бөмбөлөг бэлэн боллоо
2026-10-07
-
Ц. Идэрбат:Хилээр оруулж ирсэн ухнаас годрон өвчин гарсан байж болзошгүй
2026-10-06
-
3500 оюутны сургалтын төлбөрийн 3,5 тэрбум төгрөгийг шийдэх боломжтой
2026-10-06
-
Цохилт нь Киевийн нийслэлийг бараг хоёр хэсэг болгон таслаад байна
2026-10-06
-
Трамп:Ираны цөмийн байгууламжууд мансууруулах бодис үйлдвэрлэх үйлдвэрлэдэг гэж мэдэгджээ
2026-10-06
-
УИХ-ын гишүүн Ж:Баясгалан: Аубакир сайд огцор
2026-10-06
-
Нас барсан болон регистр давхардсан иргэдийн мөнгийг хууль бусаар ашиглах боломжгүй.
2026-10-06




