Орон сууцны төрөлжсөн банк байгуулна

access_time 2026-06-24 10:57

Орон сууцжуулалтын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн батлах гэж байна. Орон сууцны ипотекийн зээлд 144 мянган иргэнд 11 их наяд төгрөгийн зээл олгосон. Цаашид орон сууцны төрөлжсөн банк байгуулна. Орон сууцжуулалтын тухай хуулиар иргэн 80м2 байр авахдаа төлсөн үнийн дүн гэрээ дуустал өөрчлөхгүй байх боломж бүрдэнэ. Монгол улсын хэмжээнд 130 мянган өрх гэр хороололд амьдардаг. Жилээс жилд энэ тоо нэмэгдэж байгаа юм. Тиймээс ипотекийн зээлийн эрэлт хэрэгцээ цаашид ч буурахгүй гэж үзэн банк байгуулахаар болсон гэдгийг онцолсон байна.

Шинэ мэдээ