Олон жил шимтгэл төлсөн иргэн өндөр тэтгэвэр тогтоолгоно

access_time 2026-06-18 11:16

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд бичилттэй нэрийн дансны тогтолцоог халж, бодит хуримтлалд суурилсан, баталгаат тэтгэврийн тогтолцоонд шилжүүлнэ.
Олон жил шимтгэл төлсөн иргэн өндөр тэтгэвэр тогтоолгох зарчим үйлчилнэ. Даатгуулагч тэтгэвэрт гарах насаа хойшлуулсан жил тутамд тэтгэвэр дээр нь 4.0 хувийн нэмэгдэл тооцно.
Ажил олгогчдын шимтгэлийн дарамтыг бууруулж, гарааны бизнес эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлнө
Хэд хэдэн гэрээгээр давхар ажил эрхэлж буй иргэдэд нийгмийн даатгалын шимтгэлийн уян хатан нөхцөл олгоно
Ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутнуудыг зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад нөхөн төлөх боломжийг бүрдүүлнэ гэсэн заалтууд орж УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон байна.

Шинэ мэдээ