Оюутны сургалтын төлбөрийг хувааж төлөх боломжийг бүрдүүлнэ

access_time 2026-06-02 11:10

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад урлаг , спорт заалыг үнэ төлбөргүй ашиглуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Харин Боловсролын яамнаас эцэг эхчүүдийн хүсэлтийг харгалзан их дээд сургуульд элсэн суралцагсдын төлбөрийг дээд сургууль, коллежууд хичээлийн жил эхлэхэд бүрэн төлөхийг шаардлагыг зогсоон хувааж төлөх боломжоор хангана гэдгээ мэдэгдсэн. Эцэг эхчүүдийн цалин 2 сая төгрөг байгаа бол нэг оюутны сургалтын төлбөр 6-9 сая байгаа нь өрхийн төсөвт хүндрэл учруулж байна. Оюутнууд ч сургалтын төлбөрөөс болж жилийн чөлөө авах сургуулиа төгсөж чадахгүй гарах, сургууль завсардах тохиолдол их байгааг хэлсэн байна.

Шинэ мэдээ