Хүвь хүний орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах хуулийн төслийг өргөн барина

access_time 2026-05-14 13:13

Хүвь хүний орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах хуулийн төслийг Ардчилсан намын гишүүд санаачлан УИХ-д өргөн барьж байгаагаа мэдээллээ. Энэ хуулийн төслийн хүрээнд 2 сая төгрөгийн цалин авдаг ажилтан ХХОАТ-ыг нэг хувь болгосноор 180 мянган төгрөгийг гэр бүлдээ зарцуулах боломж бүрдэнэ. Төрөөс эдийн засгийг сэргээх арга хэмжээ авч чадахгүй байгаа учир аж ахуйн нэгжүүд үүдээ барьж, иргэд цалин, орлогогүй, ажилгүй болж байна..Төрийн буруу бодлогын улмаас дундаж давхарга нэн ядуу давхарга руу шилжиж байна. Хүн амын дундаж давхарга цалин орлоготой бол улс хөгждөг. 984 мянган хүн 1 сая төгрөгийн ХХОАТ төлдөг. Энэ нь нийт татварын 80%-ийг бүрдүүлж байна гэдгийг онцолсон байна.

Шинэ мэдээ