“Их дуулга” тэмцээнд Монголын 19 жүдоч оролцоно.

access_time 2026-05-06 11:22

“Их дуулга” тэмцээн 2026 оны тавдугаар сарын 8-нд Казахстаны Астана хотод эхэлнэ. “Их дуулга” тэмцээнд 38 орны 308 тамирчин оролцохоор мэдүүлэг өгсөн. Манай улсаас нийт 19 жүдоч оролцох юм. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар нарын удирдлагад эрэгтэй долоо, эмэгтэй 12 тамирчин барилдана.

Шинэ мэдээ