“Улаанбаатар марафон-2026” тэмцээнд 46,306 хүн оролцоно

access_time 2026-05-05 09:49

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээн тавдугаар сарын 23-ны өдөр мэргэжлийн тамирчид болон сонирхогчдын ангиллаар болно. Тэмцээн оролцохоор 46,306 хүн бүртгүүлсэн байна. Оролцогчид бүтэн марафон 42.195 км, хагас марафон 21.095 км, 10 км, таван км болон 1.5 км-ийн зайд гүйнэ. Марафонд дотоод, гадаадын тамирчид болон жуулчид олноор оролцохоор бүртгүүлжээ.

Шинэ мэдээ