Шатрын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

access_time 2026-05-01 11:33

Шатрын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээн тавдугаар сарын 3 хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 148 шатарчин оролцож байна.Нээлттэй ангилалд өрсөлдөж буй 85 шатарчнаас их мастер нэг, олон улсын мастер долоо, ФИДЕ мастер 12, кандитат мастер гурав байна. Эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөж буй 65 шатарчнаас их мастер хоёр, олон улсын мастер дөрөв, ФИДЕ мастер долоо, кандитат мастер 13 байна гэж Монголын шатрын холбооноос мэдээлжээ.

Шинэ мэдээ