Хоёр толгойтой бүргэдийн засаглал
Улс төрийн намууд, улс төрчдийн үнэ худал нь мэдэгдэхгүй хийсэн олон мэдээлэл дунд иргэд бухимддаг. МАН, Ерөнхий сайд асан Э.Оюун-Эрдэнэ, МАН-ын бүлгийн дарга байсан Д.Тогтохсүрэн нарыг намаасаа хөөх шийдвэр гаргана гэх асуудал яригдсан. Энэ үед NTV телевизийн Лхагвын тойм нэвтрүүлэгт Э.Оюун-Эрдэнэ оролцож Монгол улс хоёр толгойтой бүргэдийн засаглалтай болж 34 жилийн турш хоорондоо тэмцэлдсээр ирсэн. Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөр боловсруулж төсвөөс мөнгө авч ажлууд хийж байна. Энэ бол дэлхийн аль ч улсад байдаггүй үйлдэл. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ч мөрийн хөтөлбөр боловсруулж ажилладаг. Ерөнхийлөгч,УИХ,ЗГ, шүүх тус тусдаа байдаг. Нэгнийхээ ажилд оролцох ёсгүй. Гэтэл Ерөнхийлөгч парламентын засаглал руу орж УИХ-ын гишүүдийн эгүүлэн татах хууль боловсруулж байна. Энэ жишиг цааш даамжирвал ерөнхийлөгчийн засаглалд шилжих эрсдэлтэй. УИХ-ын гишүүд хуулийн төсөл боловсруулаад яагаад эгүүлэн татах асуудлыг ярьж болохгүй гэж. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудалд ҮХЦ, улс төрийн намууд, иргэд хүртэл оролцохоор хуулийн төсөл боловсруулж байна. Мөн ХЗДХ-ийн сайд нь төрийн өндөр албан тушаалтнуудаа баримтгүй хүн алаад чандарласан гэж мэдээлэл хийсэн. Хил дагуух газар нутгийг зарсан гэсэн. Үнэн бол баримтуудаа дэлгэж тавь. Үнэндээ бол сум, аймгийн Засаг дарга нар хил дагуух газрыг олон шийдвэрээр өгсөн байсан. Энэ шийдвэрүүдийг нэг л газар хариуцан өгөхөөр болгож нэгтгэсэн шийдвэр байсан.Гэтэл худал мэдээлэл өгсөн. Б.Энхбаяр нүүрсний сонсгол хийхдээ Бодь интернейшнл групээс гурван удаагийн үйлдлээр 500 мянган ам доллар авсан байна. Надад гэрч бий.Энэ асуудлыг АТГ-т өгч шалгуулна. Мөн Голомт капиталаас 200 сая ам доллар авч УИХ-ын гишүүдэд тараасан гэдэг. Хариулт өгөх ёстой. Оюутолгойн асуудал дээр энэ хууль зөрчсөн үйлдэл давтагдсан байж болзошгүй. Тиймээс Д.Занданшатар дарга энэ асуудлыг шалгах ёстой. Би зургаан сарын өмнө сануулж хэллээ. Хууль зөрчсөн үйлдлүүд давтагдсаар байвал жагсаал тэмцэлд шилжинэ гэсэн мэдээлэл хийв. Улс төрийн намууд ахмадуудынхаа тэтгэвэр, цалин хөлсийг бодитоор нэмж чадахгүй хэрнээ муудалцаж, ханцуй дотроо наймаалцсаар байвал Монгол улс хэзээ хөгжих вэ гэсэн асуудал сөхөгдөнө. Өмнө нь эдгээр асуудлууд сөхөгдөж яригдсаар ирсэн ч огт өөрчлөгдөх зүйл одоогоор алга байна. Телевизийн зүгээс дараагийн ярилцлагын зочноор Ерөнхийлөгчийг урьсан. Ерөнхийлөгч хэрэв нэвтрүүлэгт оролцвол олон асуудлын эргэлзээ тайлагдах магадлалтай юм.
Шинэ мэдээ
-
13-аас доош насныхны нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглоно
2026-06-03
-
Хүүхдийн зуслангийн асуудлын шийдэл
2026-06-03
-
Цэргийн ангиудын хяналтын системийг давхар болгож, камерыг төвөөс хянана
2026-06-03
-
Яаралтай тусламжийн дуудлагыг дүүрэг бүрт харьяалал харгалзахгүй хүлээн авна
2026-06-03
-
Нетаньяхугийн хүлээн зөвшөөрөлт
2026-06-03
-
АНУ-Ираны дайныг зогсоох санамж бичиг
2026-06-03
-
Борлуулалтаараа дэлхийд дээд амжилт тогтоосон зургууд
2026-06-03
-
Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгчээ
2026-06-03
-
Оюутны сургалтын төлбөрийг хувааж төлөх боломжийг бүрдүүлнэ
2026-06-02
-
Иранд хоёр сар интернет тасарчээ
2026-06-02
-
Баавгай мал руу дахин дайрчээ.
2026-06-02
-
Япон улс визнийхээ хураамжийг 627ам доллар болгоно
2026-06-02
-
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
2026-06-02
-
Лаосын агуйд гацсан тосгоны иргэд өөрсдийгөө чөлөөлж аврагчдыг гайхшруулж байна
2026-06-02
-
Тэрбумтанг хордуулсан хуульчид цаазаар авах ял оноолоо.
2026-06-02
-
АНУ, Персийн буланд байлдааныг үргэлжлүүлэхэд бэлэн байна
2026-06-02
-
В.Путин 25 дахь удаа Хятадад айлчилжээ
2026-05-29
-
Хаана хэний ямар буруутай ажиллагааны улмаас хүний амь эрстэж, мал олноор хорогдож байгааг тогтооно
2026-05-29
-
Гурван настай охиныг цооногоос гаргаагүй байна.
2026-05-29
-
Байнгын хорооны босго давдаггүй иргэдийн санал
2026-05-29
-
Хоёр өнцөг:Дээд шүүхийн даргыг улираан томилно, томилохгүй
2026-05-29
-
Өмнөд Солонгост айлчилсан анхны Хойд Солонгосын тамирчид
2026-05-29
-
Иран ядууралд өртөж байна.
2026-05-29
-
Ормузын хоолойд ойртох эсвэл нэвтрэхийг оролдвол халдлагад өртөх болно
2026-05-29
-
Агаарын тээврийн нэр хүндтэй Panam нислэг дахин хийгдэж эхэлнэ.
2026-05-28
-
Мега төслүүдийн аргачлалын зөвлөмж гаргаж өгөхийг хүсчээ
2026-05-28
-
С.Цэнгүүн: Төсвийнхөө задаргааг тайлагнахгүй мөрөөдлийн жагсаалт оруулж ирж болохгүй
2026-05-28
-
О.Цогтгэрэл: ҮХЦ-ээс гаргасан шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэдгийг мэдэгдье
2026-05-28
-
Виндсортой холбоотой баримт бичгүүдийг олон нийтэд зарлажээ
2026-05-28
-
АНУ, Ираны хэлэлцээр үргэлжилж байна.
2026-05-28




