Дуулиан шуугиантай улс төр

access_time 2026-11-25 11:28

Улс төрчдийн зодоон үргэлжилж Бодийн 110 сая ам доллар, Ганцмод Гашуунсухайт чиглэлийн автозамын гээд хуучин, шинэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, яамдын удирдах албан тушаалтнууд оролцсон хэргүүд хууль хяналтын байгууллагуудаар ээлж дараалан шалгагдаж байна.Улс төрчид хэрэгт холбогдохоороо нэгнээ харлуулж өөрсдөө гэмгүй гэдгээ батална гэдэг. Гэхдээ том улстөрийн акулуудын хэргүүдээс батлагдсан юм одоогоор алга. Хэдэн жараахай л илэрч ял авсан байх. Улстөрчид нэгнийхээ “но”-то бүхнийг цуглуулж байгаад хазайсан цагт нь түлхдэг улс төрийн явцгүй арга үргэлжилсээр байна. Инфляци өссөн эдийн засаг хүнд үед иргэдэд улстөрийн зодооноос илүү ар гэр ахуй амьдралаа хэрхэн авч явах вэ гэдэг чухал болсон. Нам фракци хамаагүй татвар төлөгчдийн мөнгөнөөс авсан юм бол дуулиан шуугиан багатайхан шиг хариуцлагаа хүлээгээд авсан мөнгөө буцааж төлөөд зодооноо дуусгахгүй бол Монгол улсын нэр хүнд дэлхийн улс төр, эдийн засгийн тавцанд унасаар байх нь. Ядаж олон оронд хэдэн зуун мянган Монголчууд ажиллаж амьдарч байгааг санах хэрэгтэй.

Шинэ мэдээ