“Бүргэдийн баяр”, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно.

access_time 2026-03-04 11:52

Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах “Бүргэдийн баяр” гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно. Баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ аймгаас нийт 29 бүргэдчин оролцох бол Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Испани, Унгар, ОХУ-аас 16 зочид уригдан оролцоно. Залуу үед Монгол өв соёлыг өвлүүлэн үлдээх зорилготой баяр энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.

Шинэ мэдээ