Оюутан цэрэг хөтөлбөрт 2000 залуусыг хамруулна

access_time 2026-02-26 11:29

Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл эхлэх гэж байна. Бүртгэлийг гуравдугаар сарын 01-нээс 10-ны хооронд хийнэ. Нийт 2000 оюутныг бүртгэхээр төлөвлөсөн. Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах залуус өөрийн харьяалагдах сургуульд хандан хүсэлтээ гаргах аж. Суралцахыг хүссэн залуусын сурлагын дундаж оноо 2,8, нэгдүгээр курсын оюутан байх юм. Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах хугацаандаа жолооны курс төгсөж, нийт 13 мэргэжлээр суралцана.

Шинэ мэдээ