Монголчуудад эв хэрэгтэй
Хүний амьдрал богинохон. Үдлээд буцахын дайтай хугацаанд ирээд буцдаг хорвоод Монголчууд бид хамт олон, айл гэрийн ажил, амьдралд нь оролцон элдвээр хэлмээргүй байх юм. Гэргий охин хоёроо алдаад нулимсаа залгин суугаа нэгнийг орох суух газаргүй болтол нь ой тойнд буумгүй муухайгаар хэлчихээд тэр л буруу ярьсан гэж өөрсдийгөө зөвтгөх. Бараа сурталчлаад бусдаас гуйхгүй амьдарч байсан нэгнийг газар доор нь ортол муулсаар бусдын гарт золиослоод араас нь амь тэмцэн муудалцах юм. Амьд дээр нь нэгнээ хайрлаагүй хэрнээ айхтар ухаантай хүмүүс болж үг шидэлцэж, гэрт гадаагүй муудалцсаар суутал Монголын хөгжил дэлхийгээс хоцроод байна. Улс төрчид нь авлига хээл хахуульд автдаггүй, албан тушаалын төлөө улайрдаггүй, эх орныхоо баялагийг эздэд нь үлдээдэг, улс орноо хөгжүүлдэг, ард түмэн нь нэгнээ дэмждэг, тусалдаг, хөгжил ярьж, ажиллаж амьдардаг болсон цагт Монгол улс хөгжих болно. Нэгэндээ тусалж дэмждэггүй юм гэхэд ажилд нь саад болж хэнд ч хэрэггүй хэрүүл хийхгүй, ажил уядаггүй энгийн соёлд суралцах хэрэгтэй. Өөрсдийн бүтээсэн харгис ертөнцөд өр шимшрэн амьдармааргүй байна. Хэрэггүй явган хэрүүлийн уршгаар хэдэн ч амь хорвоогоос явж, хэдэн ч хүн ажил амьдралаараа хохирох юм бол. Хүнд ноцтой хэргүүд гарахаар л ухаан орж хэрэггүйг хэлж, мууг хийснээ мэдэцгээх юм. Төр нь хйисэн шиг хийж, өвчтнөө хянаж, хариуцлагаа хүлээж, түмэн олон нь мууг хэлж муухайг үйлдэлгүй амьдардаг болчихвол зовсон хүний тоо цөөрч, сэтгэлзүй ярьж муудалцах шалтгаан гарахгүй. Төр нь чадвартай бол түмэн олон нь сэтгэл тэнэгэр түмэн олон амгалан байна.
Хамгийн наад зах нь цахимд орсон мэдээний доор хараалын үг урсгалгүй сэтгэгдлээ бичээд сурчихвал бидний ирээдүй хойч зөвийг харж, сайныг ярьж, хийж сурна. Үлгэр дууриал авах томчууд бид буруу үлгэрлээд байгаа болохоор хараал урсгасан, айлгаж сүрдүүлсэн, хүн алсан юу ч болоогүй юм шиг суудаг хойч үе бэлдсээр байна. Хүний санаанд багтамгүй гэмт хэрэг гарахаар яасан аймаар юм юу ч болов яав гээд гэнэт ухаан орсон юм шиг хэлж, ярьж, төр, хувийн хэвшил, ард иргэдээрээ ялгараад гурвалжин дөрвөлжин маргаан үүснэ. Хохирогч нь хохироод хорвоо ертөнцөөс явна. Хойно бид үр дүнгүй хэрэлдсээр л үлдэнэ. Таны хамрын үзүүрээс цааш бусдыг эрх чөлөө эхэлдэг гэдгийг ямагт санах хэрэгтэй. Бусдыг элдвээр хэлээд эргээд хариугаа авсан хүмүүст уурлах эрх байхгүй. Засаж сайжруулж зөвийг харж амьдарч сурахгүй бол ирээдүйд засахад хэцүү, харамсахад оройтох болчих вий. Монголчуудад эв нэгдэл хэрэгтэй гэдгийг төр түмэнгүй ухаарах цаг одоо л болсон байна.
Шинэ мэдээ
-
Персийн булангийн орнуудын удирдагчдын болгоомжлол
2026-10-09
-
Нас бие гүйцсэн баавгай агнах зөвшөөрлийг олгож зургаан баавгай агнаад байна.
2026-10-09
-
Нүүрсний таван гэрээний хугацаа дууссан байна.
2026-10-09
-
УИХ-д агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг байгуулагдсан байна.
2026-10-09
-
Газар өмчлөх хүсэлт 175 мянган иргэн гаргасан байна
2026-10-09
-
Nikon микроскопын гэрэл зургийн уралдааны ялагчийг тойрсон маргаан
2026-10-09
-
Панда дипломат ажиллагаа
2026-10-09
-
Дэлхийгээс ангид ертөнцийг судлахад зориулагдсан цаг
2026-10-09
-
Карни хариу барьж байна.
2026-10-08
-
Годрон өвчний вакциныг 1,5 тэрбум төгрөгөөр Монголд үйлдвэрлэнэ.
2026-10-08
-
Эдийн засгийн эргэн тойронд
2026-10-08
-
ОХУ-ын Эрхүүгийн тахлын судалгааны хүрээлэнгийн ажилтан нас баржээ
2026-10-08
-
Яармагаас Хархорин хүртэл дүүжин тээврээр иргэд 11 минут зорчино.
2026-10-08
-
Хутичууд Саудын Арабын F-15 сөнөөгч онгоцыг унагасныг харуулсан бичлэг нийтэллээ.
2026-10-08
-
Устаж үгүй болсон цэцэгсийн үнэрийг сэргээн өвөрмөц сүрчиг бүтээжээ
2026-10-08
-
АНУ-ын засаг захиргаа хэт барууны үзэлтнүүдийг дэмжиж байна гэжээ.
2026-10-08
-
Өмнөд Солонгос улс Украинаас уучлалт гуйхыг шаардав.
2026-10-07
-
Трояны морь цэргийн ажиллагаа
2026-10-07
-
Манжин тариалаагүй хэрнээ тариалсан гэж баримт бүрдүүлэн урамшуулал авчээ
2026-10-07
-
Хүрэн баавгай мал барьсан тохиолдол тасрахгүй байна.
2026-10-07
-
Банкнаас таны нэвтрэх нэр, нууц үг, кодыг ямар ч тохиолдолд асуудаггүй
2026-10-07
-
ТАубакир: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны зардлыг нэмсэн
2026-10-07
-
Ши Жиньпиний аюулгүй байдлын асуудал хариуцсан өндөр албан тушаалтан
2026-10-07
-
Нүд гялбам шинэ бөмбөлөг бэлэн боллоо
2026-10-07
-
Ц. Идэрбат:Хилээр оруулж ирсэн ухнаас годрон өвчин гарсан байж болзошгүй
2026-10-06
-
3500 оюутны сургалтын төлбөрийн 3,5 тэрбум төгрөгийг шийдэх боломжтой
2026-10-06
-
Цохилт нь Киевийн нийслэлийг бараг хоёр хэсэг болгон таслаад байна
2026-10-06
-
Трамп:Ираны цөмийн байгууламжууд мансууруулах бодис үйлдвэрлэх үйлдвэрлэдэг гэж мэдэгджээ
2026-10-06
-
УИХ-ын гишүүн Ж:Баясгалан: Аубакир сайд огцор
2026-10-06
-
Нас барсан болон регистр давхардсан иргэдийн мөнгийг хууль бусаар ашиглах боломжгүй.
2026-10-06




