Мал 58.1 саяд хүрч, малчин өрхийн тоо буурсан дүн гарчээ

access_time 2025-12-30 11:06

Мал тооллогын дүнгээр Монгол улс 58,1 сая малтай гэсэн тоон судалгаа гарсан. Өнгөрсөн жил 56,7 сая мал тоологдож байсан юм. 2022 онд хамгийн олон 71 сая мал мал тоологдож байсан. Хонийн тоо толгой 13,6%-буурсан. Хамгийн олон малтай аймгаар Хөвсгөл 5.3 сая, Өвөрхангай 5 сая, Архангай 4.3 сая, Баянхонгор 4.2 сая, Төв аймаг 4.2 сая малтайгаар тодорсон байна. Нийт 347 мянган мал зүй бусаар хорогдож, малчин өрхийн тоо буурсан дүн гарчээ.

Шинэ мэдээ