Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх санал хүргүүллээ

access_time 2025-11-24 10:28

Хүн амын дунд тархаж буй нийт өвчлөлийн 60.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Вирусийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээгээр subclade K дэд хэв шинж болох нь тодорхойлогдсон. Хүүхдүүд ихээр өвчилж, томуу томуу төст өвчний дэгдэлт хэт тархах эрсдэлтэй байгаа тул сурагчдын өвлийн амралтыг хоёр долоо хоногийн өмнө болгох саналыг ЭМЯ-наас Боловсролын яаманд хүргүүлсэн байна. Саналыг өнөөдөр хэлэлцэж шийдвэр гаргана.

Шинэ мэдээ