Ханан пийшин болон зуухны эвдрэл гэмтлийг засварлаж эхэлжээ.

access_time 2025-11-19 10:08

Угаарын хийн хордлогоос сэргийлж айл өрхүүдийн янданг хөөлж, ханан пийшин болон зуухны эвдрэл гэмтлийг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс засварлаж эхэлсэн байна. Өдөрт дунджаар 5–8 айлд очиж засвар хийдэг. .Айл өрхүүд пийшингээ хөөлчхөөд шавардаж, битүүмжийг алдагдуулахгүй байх хэрэгтэй. Гэр, байшингаас дээш гарсан яндангаа хүйтний улиралд тоосгоор өнгөлж өрөх эсвэл шилэн хөвөнгөөр дулаалбал төмөр яндан, тоосго хоёрын хооронд цан үүсэх эрсдэлээс хамгаална гэж зөвлөсөн. Хэрэв өөрсдөө засвар хийх боломжгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байвал яаралтай дуудлага өгөх боломжтой байдаг аж.

Шинэ мэдээ