Сурагчдыг усан сэлэлт, бие хамгаалах спортоор хичээллүүлнэ

access_time 2025-11-19 10:07

Чингэлтэй дүүргээс сурагчдыг усан сэлэлтийн анх шатны сургалтад үнэ төлбөргүй хамруулж байна. Чингэлтэй дүүргийн Спортын ордонд даваа гарагаас бусад өдөр 10:00-12:00 цаг, үдээс хойш 14:00-16:00 цагийн хооронд сургалтыг явуулдаг.Сургалтыг усанд сэлэлтийн хоёр багш, хоёр аврагч удирдан явуулдаг. Одоогоор тус дүүргийн 1200 хүүхэд усан сэлэлтийн анхан шатны мэдлэг, чадвар олж авчээ. 2025 онд 1600 хүүхдийг сургалтад хамруулах юм.Цаашид ерөнхйи боловсролын сургуулийн сурагчдыг бие хамгаалах урлагаар дүүрэг бүхэн хуваарь гарган хичээллүүлэхээр төлөвлөжээ.

Шинэ мэдээ