Хоёр ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

access_time 2025-10-02 10:58


Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Булган, Хөвсгөл аймагт нийт 6 ой, хээрийнн түймэр бүртгэгдэж, 4 түймриийг бүрэн унтрааж, 2 түймрийг унтраахаар ажиллаж байна.
”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг. Тиймээс иргэд та бүхнийг ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сахиж, ил задгай гал түлэхггүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Шинэ мэдээ