Гаалийнхан өндөр эрсдэлтэй агаарын ачааны профайлинг, аюулгүй байдлын сургалтад хамрагдлаа

access_time 2025-10-01 09:31

Монгол Улсын гаалийн байгууллагын албан хаагчид агаарын тээврийн хяналт, өндөр эрсдэлтэй агаарын ачааны профайлинг, аюулгүй байдлын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх ур чадвар эзэмшлээ. НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба Дэлхийн гаалийн байгууллагатай хамтран сургалтыг зохион байгуулсан. Агаарын хилийн боомтоор нэвтрүүлэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд эрсдэлийн үнэлгээ хийх, гаалийн хяналт, шалгалтын технологийн чиглэлээр онол, дадлагын ажил хослуулсан сургалтыг Их Британийн гаалийн байгууллагад 30 гаруй жил ажилласан туршлагатай Мохаммад Равдан Халил Ал Гхарайбех, Карамжит Болина гэх багш нар удирдан явуулсан. Бусад улс, орнуудын агаарын боомтуудад хэрэгжүүлдэг гаалийн хяналт, шалгалтын технологийг үндэслэн Монгол Улсын гаалийн байгууллагын албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, туршлагаа хуваалцаж байна гэжээ.

Шинэ мэдээ