Монголын барилгын компаниуд Сэлбэ хорооллын тендерт оролцох боломжгүй байна.
Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар:Монголын 1500 орчим барилгын компани нийлээд ч Сэлбэ хорооллын тендерт оролцох боломжгүй байгааг мэдээллээ.Тэрээр нийслэлээс Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт нэгдүгээр багц нь 373 тэрбум төгрөг, хоёрдугаар багц нь 453 тэрбум төгрөг байхаар зарлагдсан. Хэт өндөр үнийн дүнгээр зарласан нь монгол аж ахуй нэгжүүдийг оролцуулахгүй гэсэнтэй адил болсон.Мөн тендерийн шаардлагадаа 2020, 2021, 2022 эсвэл 2023 оны аль нэг жилд 130 тэрбум төгрөгөөс дээш орлоготой ажилласан байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Гэтэл цар тахлын дараах эдийн засгийн хямралаас үүдэн энэ салбар хүнд байдалд орсон. 2024 онд гэхэд 4000 гаруй компани хаалгаа барьсан гэсэн мэдээлэл бий. Төр аж, ахуй нэгжээ ажил орлоготой байлгах үүрэгтэй ч ажлаа хийхгүй байна. Тендерт гадаадын компанийг оролцуулах боломжийг нээж урьдчилгаа төлбөр олгохоор тусгасан. Харин монгол компаниуд банкнаас 30 хувийн зээл авч байж оролцдог. Урьдчилгаа төлбөр бараг олддоггүй. Мөн гадаадын компани шалгараад ажил нь удааширсан ч алданги тооцохгүй гэсэн заалт оржээ. Нэг сумтай тэнцэх хороолол барих ажилд нэгхэн компани оролцох гэж байна. Нэг блок барилгыг нэг компанид өгвөл 22 монгол компани ажилтай орлоготой байх боломжтой байсан. Тус тендерт гадаад компани орж ирэхээр ажилчид нь гадаад, бараа бүтээгдэхүүн нь гадаад, манай улсад үлдэх үр өгөөж үгүй болно . Монголын 1500 орчим барилгын компани нийлээд ч энэ тендерт оролцох боломжгүй байна. Нийт 827 тэрбумын ажилд Монгол компани оролцох боломжгүй болж 15 хятад компани орж ирнэ. Хятад компаниуд орж ирсэн тохиолдолд Монголын барилгын салбар хүнд байдалд орно. Тиймээс төрийн өндөр албан тушаалтан, намын удирдлагуудад шаардлага хүргүүлж байна. Дотоодын аж ахуй нэгжүүд тус цогцолбор хорооллыг барих ажилд оролцох хүсэлтэй байна. Үндэсний компани, монгол ажилчдаа ажилтай, орлоготой байхад анхаарч өгөхийг төрөөс хүсэж байна гэв.
Шинэ мэдээ
-
Украин төдийгүй, Европыг бүхэлд нь хамарсан хэлэлцээр хийгдэнэ
2026-11-09
-
Эрх баригчгүй болсон улстөрд сөрөг хүчин ч гэж алга.
2026-11-09
-
Зээлийн хүүгийн төлөлтийг 48 сараар хойшлуулах шийдвэр эдийн засгийг сэргээх үү?
2026-11-09
-
Шатахууны зохиомол хомсдлыг шалгаж байна.
2026-11-09
-
Суурь тэтгэврийн мөнгө 2-3 хоногийн дараа дансанд орж болно
2026-11-09
-
Бүгд найрамдах намын ялагдал& халаа сэлгээ
2026-11-09
-
Лондон дахь 228 жилийн түүхтэй зоогийн газар
2026-11-09
-
Москвагийн үндэсний баялгийн санд тавьсан хориг арга хэмжээг бууруулна
2026-11-09
-
Их Британи сөнөөгч онгоцуудаа байрлуулна
2026-11-06
-
Нас барсан иргэдэд нийгмийн халамж олгосон зөрчил илэрсэн
2026-11-06
-
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох боломж байхгүй.
2026-11-06
-
УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын хязгаарлалт маргаан дагуулав
2026-11-06
-
Тендер& Ашиг сонирхлын зөрчил
2026-11-06
-
Трампын засаг захиргааны тулгамдсан асуудал
2026-11-06
-
АНУ-ын зэсвэгт хүчин 81 агаарын хөлгөө алджээ
2026-11-06
-
Газад сураггүй алга болсон хүмүүсийг хайх ажилд юу саад болж байна вэ?
2026-11-06
-
Ажилгүйдэл 45% нэмэгдэж, ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо 33 мянгад хүрчээ
2026-11-05
-
Ормузын хоолойд хоёр ачааны хөлөг онгоц живжээ
2026-11-05
-
Даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Э.Даариймаа алтан медаль хүртлээ
2026-11-05
-
2030 он гэхэд Монгол улс эрчим хүчний дутагдлаас сална
2026-11-05
-
Оюу толгойн зэсийн баяжмалын импорт эрс буурсан байна.
2026-11-05
-
Пит Хегсетийн улс төрийн ирээдүй эрсдэлд орж болзошгүй.
2026-11-05
-
Ливаны сургуулийн аяллын үеэр дэлбэрэлт болжээ.
2026-11-05
-
Хоёр намын хамтарсан хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа
2026-11-05
-
Дүрвэгсэдэд туслах тоглолтыг 60 мянга гаруй хүн үзжээ
2026-11-04
-
Ногдол ашгаа иргэд бэлнээр авч, гараашаас татвар авахгүй
2026-11-04
-
Төсөл, сангуудад иргэд итгэхгүй байна
2026-11-04
-
Мэргэжилгүй ажилтныг мэргэшүүлсэн бол урамшуулал авна.
2026-11-04
-
Ө.Шижир:Төрийн байгууллагуудад үр ашиггүй орон тоо олон байна.
2026-11-04
-
Болсонаро ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй гэжээ.
2026-11-04




